OQxrv7XeDhGvrLB.pngЭнэхүү барилгын төсөв зохиогч програм нь Барилгын зөвлөх үйлчилгээний компани “Нормчлол” ХХК, програм хангамж үйлдвэрлэх чиглэлээр мэргэшсэн компани “Супер Ассист Системс” ХХК –уудын хамтарсан бүтээл бөгөөд өмнөх ижил төстэй Барилгын төсвийн програмуудын дутагдалтай талуудыг арилгаж, нэмэлт шинэ боломжуудыг оруулж ирэх, барилгын төсвийг бодитой зохиох, хөрөнгө оруулагчид түүнийг хэрэглжүүлэгч талуудад шаардлагатай төсвүүдийг иж бүрнээр нь гаргах үндсэн зорилготой хөгжүүлэгдсэн програм юм.

Програмын үндсэн зөвлөхөөр 1969 оноос өнөөг хүртэл Барилгын норм, норматив боловсруулах чиглэлээр ажиллаж байгаа, өмнө гарсан төсөв зохиох хоёр програмд зөвлөхөөр ажилласан зөвлөх эдийн засагч, “Нормчлол” ХХК –захирал Ширчин овогтой Цэвэлрагчаа (Төсвийн нормативын бааз БНБД -4 хэсгийг удирдан боловсруулсан /1989/, Төсвийн суурь нормын эмхэтгэлүүд, түүний дүрмүүд /2006/, Ажлын тоо хэмжээ бодох арагчлал , Төсвийн томсгосон нормын үнэлгээ /2011/) ажиллаж байгаа болно.

Хөгжүүлэгч компаниар програм хангамж үйлдвэрлэх чиглэлээр мэргэшсэн компани “Супер Ассист Системс” ХХК ажиллаж байна. “Супер Ассист Системс” ХХК нь барилгын салбарын програм хангамж дагнан хөгжүүлдэг бөгөөд дараах бүтээгдэхүүн, үйлчилгээг барилгын салбарт хийгээд байгаа юм. Үүнд: Барилгын томсгосон төсвийн норм зохиох ажлыг автоматжуулах програм, Барилгын хашлага бүтээцийн дулаан техникийн тооцооны програм зэрэг бүтээгдэхүүнийг дурдаж болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг : http://www.super-assist.com