Энэхүү барилгын төсөв зохиогч програм нь Барилгын зөвлөх үйлчилгээний компани “Нормчлол” ХХК, програм хангамж үйлдвэрлэх чиглэлээр мэргэшсэн компани “Супер Ассист Системс” ХХК –уудын хамтарсан бүтээл бөгөөд өмнөх ижил төстэй Барилгын төсвийн програмуудын дутагдалтай талуудыг арилгаж, нэмэлт шинэ боломжуудыг оруулж ирэх, барилгын төсвийг бодитой зохиох, хөрөнгө оруулагчид түүнийг хэрэглжүүлэгч талуудад шаардлагатай төсвүүдийг иж бүрнээр нь гаргах үндсэн зорилготой хөгжүүлэгдсэн програм юм.

Энэхүү програм нь өнөөдөр мөрдөгдөж байгаа төсвийн суурь нормуудыг ашиглаж нөөцийн аргаар төсөв зохиох үндсэн аргыг програмчлах бөгөөд төсөв зохиож байгаа төсөвчдийн механик ажлыг хөнгөвчлөх, цаг хугацааг хэмнэх, төсвийн тооцоог алдаагүй болгох, чанарыг сайжруулах, барилгын удирдлага, инженер, техникийн ажилтнуудыг мэдээллээр хангах, үйлдвэрлэлийн явцад хяналт хийх боломжийг бүрдүүлэх үндсэн шаардлагуудыг тусгасан. Програмын өгөгдлийн санд одоогоор мөрдөгдөж байгаа нийт төсвийн суурь нормууд, түүний нэмэлтүүдийг иж бүрэн байдлаар оруулсан. Баазад орсон төсвийн суурь нормуудын эмхэтгэл болон нэмэлтүүдийн жагсаалтыг хавсралтаар үзүүлэв.

Програмыг зохиохдоо Зам, Тээвэр, Барилга Хот Байгуулалтын сайдын 2012 оны 181-р тушаалаар батлагдсан "Төсөв зохиох дүрэм” -д орсон төсвийн тооцоо болон төсөв зохиох нийт маягтуудыг автоматаар тооцохоор програмийг боловсруулсан. Мөн дээрх төсөв зохиох зааварт ороогүй хоёр маягтаар ажил нэг бүрээр болон үе шатаар ажлын төсөв зохиохоор програмчилсан. Програмын өгөгдлийн санд барилгын материалуудын хэмжих нэгж, цэвэр жинг бохир жинд шилжүүлэх итгэлцүүрүүдийг материалын нэр, төрөл, марк бүрээр нарийвчлан гаргасан учир тээврийн тооцоог үнэн зөв хийх боломжийг бүрдүүлсэн гэж үзэж байна. Мөн төсвийн суурь нормын хөдөлмөр зарцуулалт, материалын орц, машин цагийн тоо зэрэг үзүүлэлтийг батлагдсан нормтой тохируулах ажлыг нарийвчлан хийж програмын өгөгдлийн сангын нарийвчлал, чанаржилтыг сайжруулсан програм болж чадсан.

ПРОГРАМЫН ДАВУУ ТАЛУУД

Програмын хувьд барилгын төсөв зохиоход шаардлагатай бүхий л үйлдлүүдийг оруулсан бөгөөд ижил төстэй барилгын төсвийн програмуудаас давуутай талуудыг дараах байдлаар жагсааж болно. Үүнд:

  • Шинэ дүрэмд байгаа маягтуудаар, төсвүүдийг автоматаар тооцож, хэвлэн гаргаж чаддаг болсон. Тухайлбал : Обектийн төсөв, Нэгдсэн төсвийн товчоог автомат болгож, улмаар маягтаар гаргадаг болгов.
  • Материал, машин цаг, тээврийн тооцоог ажил нэг бүр, үе шат бүрээр, нийт барилгаар гаргаж, үзүүлэлтийг балансжуулдаг болгов.
  • Барилгын төсвийн ижил үйлдэлтэй програмуудад элбэг гардаг алдаа болох анх батлагдсан төсвийн суурь нормоор өгөгдлийн сан үүсгэхэд гаргасан алдаанаас төсвийн үнэ өндөр гардаг алдааг илрүүлэн, засваруудыг хийсэн.
  • Төсвийн суурь нормын ажлын бүтэц, хөдөлмөр зарцуулалт, материалын орц, машин цагийн лавлахыг иж бүрнээр нь програмын үндсэн дэлгэцэнд байнга харагддаг болгосон.
  • Барилгын төсөв зохиож байхад тохижилтын төсвийг авто замын эмхэтгэлээс авч байсныг барилгын суурь нормын хэлбэрт оруулж шууд төсөв зохиох боломжийг бүрдүүлсэн
  • Төсөв зохиох үйл ажиллагаа хялбар болгох, хийгдэх үйлдүүдийг хурдан болгох, алдаа гарахгүй болгох тал дээр ажилласан.
  • Манай төсвийн програмаар зохиосон төсвийн тооцоог эхнээс нь дуустал хянах, шалгах өргөн боломж нээгдсэн бөгөөд, авилгажсан, өндөр үнэтэй төсөв гарах боломжийг бүрэн хаасан.
  • Барилгын төсөв хянах, шалгах, санхүүжүүлэхэд тодорхой мэдэгдэхүйц өөрчлөлт гарахаар болсон.
  • Програмын нууцлал сайжирч, програмыг компьютерт суулгахад бүртгэлтэй  кодоор идэвхжүүлдэг болсон. Мөн програмд гарсан өөрчлөлт, сайжруулалтуудыг хэрэглэгч өөрөө хийх боломжтой болгосон.  
  • Програмыг хөгжүүлэхдээ орчин үеийн хамгийн дэвшилтэд технологиудыг ашигласан.