Монгол Улсын Дэд бүтцийн сайдын 1998 оны 200 дугаар тушаалын хавсралт

БАРИЛГЫН ТӨСӨВ ЗОХИОХ ЗААВАР

НЭГ. Барилгын төсвийн нормчлол, үнэ бүрдлийн тухай нийтлэг үндэслэл

1.1.Барилгын төсөвт өртгийг тодорхойлоход шаардагдах БНбД IҮ-2-91-ийн 4 дүгээр хэсэг болон "Төсвийн норм ба дүрэм", төсөвтэй холбогдолтой бусад эрх зүйн акт, технологийн бусад баримт, бичгийг хамтатган барилгын төсвийн нормчлол ба үнэ бүрдлийн тогтолцоо гэж нэрлэнэ. Тусгай эмхтгэлд нэгтгэсэн иж бүрэн төсвийн норм, үнэлгээ, үнийг төсвийн норматив гэнэ.Энэхүү норматив нь үйлдвэр хөдөө аж ахуй, орон сууц, олон нийтийн барилга байгууламжийг шинээр барих, засварлах, барилгыг өргөтгөж шинэчлэх, шинэ техникээр дахин тоноглох /цаашид "барилга" гэнэ/ хийх ажлын төсөвт өртгийг тодорхойлох үндэслэл болно.

1.2.БНбД IҮ-2-91-ийн IҮ хэсэг болох "Төсвийн норм ба дүрэм"-д заасан норм, техникийн шаардлагыг барилгын ажил эрхэлдэг төрийн төв байгууллага батлах ба Монгол Улсын нутаг дэвсгэр дээр баригдаж байгаа бүх барилга байгууламжийг барих үйл ажиллагаанд салбарын ангилал өмчийн хэлбэрийг харгалзахгүйгээр мөрдөнө.

1.3.Барилга угсралтын ажлын нэгж хэмжигдэхүүнд ногдох барилгын ажилчдын цалин, машин механизмын ажиллах хугацаа, материал, хийц эдлэлийн хэрэгцээний нөөцийн нэгжид ногдох тоо зардлын хэмжээг төсвийн норм гэж нэрлэнэ. Төсвийн нормын үндсэн зориулалт нь тухайн ажлыг гүйцэтгэхэд шаардагдах бүх нөөцийн нормативт тоо хэмжээг тогтоож, үүний үндсэн дээр тухайн ажлыг үнэлэхэд оршино. Төсвийн норм нь барилгын ажлыг ердийн нөхцөлд явуулах технологийн шат дамжлагаар зохиогдоно.Хэрэв бусад онцгой нөхцөлд угсралтын ажил явуулах бол тухайн нормд тохируулга хийх бөгөөд итгэлцүүрийн хэмжээ ашиглах нөхцөлийг төсвийн нормын техникийн хэсэгт тодорхойлсон байна.

1.4.Төсвийн нормыг нь ерөнхий барилгын болон тусгай барилга байгууламжийн гэж ангилна.

Дэлгэрэнгүй байдлаар : http://www.legalinfo.mn/annex/details/4762?lawid=8295