Зам,тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын
2012 оны 181 дүгээр тушаалын хоёр дугаар хавсралт

БАРИЛГЫН ТӨСӨВ ЗОХИОХ ДҮРЭМ
НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

1.1. Энэхүү дүрэм нь ажлын зургийн шатанд барилгын бүтээц ажлын төрлөөрх төсвийн суурь нормыг үндэслэн барилгын бүтээгдэхүүний өртгийг тодорхойлоход ашиглагдана.

1.2. Энэ дүрмийн зорилго нь Монгол улсын нутаг дэвсгэрт шинээр барилга барих, ашиглагдаж  байгаа үйлдвэрийн газар, барилга байгууламжийг өргөтгөх, шинэчлэх, шинэ техникээр дахин тоноглох, их засвар, туршилт тохируулгын ажил гүйцэтгэх /цаашид барилга гэх/ барилгын ажлын өртгийг төсвийн суурь нормоор төсөв зохиож тодорхойлоход баримтлах арга зүй, зарчим,  дарааллыг тогтооход оршино.

1.3. Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө, Монгол Улсыг хөгжүүлэх сан, гадаадын зээл, тусламжийн хөрөнгө болон тэдгээртэй адилтгах төсвийн бус эх үүсвэрээр санхүүжигдэх барилга байгууламжийг барьж байгаа байгууллага өмчлөлийн хэлбэр, харъяалалаас үл хамааран энэ дүрмийг мөрдөнө .

1.4. Энэ дүрмийг Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомж,  барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан барилгын салбарын үнэ бүрдэл, төсвийн норм, нормативууд, эрх зүйн бусад баримт бичгийг үндэслэн боловсруулав.

Дэлгэрэнгүй байдлаар : http://www.legalinfo.mn/annex/details/5712?lawid=8873